Ус зүй
Тус бүс нутаг нь олон гол, горхи, нууруудтай бөгөөд Будант, Хар хушт, Улаан зэрэг нуурууд, Хангайн нуруугаас эх аван урсдаг Улиастай, Битүүт, Хятруун, Улаан, Хөнөг, Хамар, Могойт, Мойлт зэрэг олон гол горхи Орхон голд цутгаж түүний ус зүйн сүлжээг бүрдүүлдэг.[3]
2004 оны гадаргын усны тооллогын дүнгээр Хархорин сумын нутагт Шар бүрд, Цагаан, Азар, Дуут зэрэг 7 нуур, байнгын урсгалтай 27, ширгэсэн 13 гол, булаг шанд 48, рашаан 4 байна[4].
https://mn.wikipedia.org/wiki/Хархорин_сум