Угсаатны зүйчдийн бүртгэснээр Сартуулууд өнөөдөр Завхан аймгийн Сонгино, Ургамал, Цэцэн-Уул, Сантмаргац, Завханмандал, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Түдэвтэй, Яруу, Увс аймгийн Завхан сумдад ястаны байдлаар, Говь-Алтай аймгийн Баян-уул, Шарга, Тайшир, Төгрөг, Дэлгэр, Жаргалан, Хөх морьт, Баянхонгор аймгийн Баянбулаг, Хүрээ марал, Бууцагаан, Булган аймгийн Тэшиг, Хангай, Дорнод аймгийн Баян-уул, Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Дадал сумдад овгийн байдлаар оршин сууж байна.
Мөн Сартуулууд нь Баахжил Сартуул, Бамбачин Сартуул, Гуринх Сартуул, Буянт Сартуул, Гураг Сартуул, Модоргон Сартуул, Хатиган Сартуул, Шинжиг Сартуул, Махан Сартуул, Кэнчээнид Сартуул гэх зэргээр бүртгэгдсэн байна.
Мөнхүү суманд буй Сартуул овог нь түүхийн янз бүрийн үед Хотгойдууд дунд орж нутаглан улмаар өөрсдийн овгийн нэрээ гээж ястныхаа нэрээр нэрийдэгдсэн овог байна.
http://tsetsenkhairkhan_hugjil.mon.mn/index.php//home/post/36