Дөрвөдүүд бол Монголын эртний аймгийн нэг. Монголын нууц товчооны 11-р зүйлд Дува сохорын 4 хөвгүүн эцгийгээ нас барсны дараа Добу мэргэнийг авгаа гэж үзэхгүй албатаа аван салж нүүн дөрвөд овогтон болов гэжээ. Дува сохорын дөрвөн хөвүүн Доной, Догшин, Эрх, Эмнэг нарын удам угсаа бол дөрвөдүүд. Добу мэргэний удам бол Чингис хаан. Тэгэхээр дөрвөд, боржигон 2 бол монгол угсаатнууд.
10-р зууны үед Дува сохорын 4 хүүгийн албатууд Енисей, Эрчис мөрний хавиар, 12-р зууны үед дөрвөдүүд Халх гол улмаар Байгал нуурын ойролцоо ирж нутаглажээ. Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулахад дөрвөдүүд ойрадын Хархируга, Хутагбэх, Дөрбэй догшин, Мөч бүдүүн ноёдын удирдлагын дор явж хүчин зүтгэсэн байна. Чингис хаан энэ гавьяа зүтгэлийг үнэлж ойрадын Хутагбэхтэй худ ураг болж өөрийн охин Цэцэгхэнийг Хутагбэхийн хүү Иналчид гэргийн болгон өгснийг түүхэнд тэмдэглэжээ.
Uploaded with ImageShack.us
Чингис хааны дараах үед дөрвөдүүд Алтай болон Ил тарвагатайд очиж нутагласан ажээ. Нэгэн үе бүх Монголыг нэгтгэн захирч их хаан ширээнд суусан ойрадын Эсэн тайш өөрийн ууган хүү Борнагалд дөрвөдүүдийг өгч захируулсан бөгөөд дөрвөдийн ноёд түүний удмын хүмүүс байдаг. 14-р зууны эхнээс дөрвөдүүд ойрадын дөрвөн гол аймгийн нэг болж түүхийн тавцанд гарч дотроо их, бага дөрвөд, баруун зүүн дөрвөд гэж хуваагдсан байна.
17-р зуунд Ойрадын их бутрал эхлэхэд дөрвөдийн нэг хэсэг нь Гүүш хаан хэмээх Төрбайх ноёны удирдлагаар хошууд нар Хөхнуур руу нүүхэд дагалдан оджээ.Тэднийг өдгөө БНХАУ-ын Хөх нуурын мужийн Сог монгол буюу дээд монголчууд гэдэг.
Мөн их, бага дөрвөдүүд Далай тайшийн удирдлага дор баруун зүг нүүдэллэн Баруун сибирь, Ил, Урал мөрнийг гатлан Ижил мөрний хөвөөнд очиж нутаглахдаа Халимаг хэмээх нэр авч Орос улсын бүрэлдэхүүнд оржээ.
Үлдсэн дөрвөдүүд баядуудын хамт Алтайг даван нүүж Заг, Байдрагийн газар ирж 8 жил гаруй нутаглаж байгаад Жуудгай гэдэг хүнээр газар шинжүүлсний дараа Увс нуурын газар баядуудтайгаа ирж нутаглажээ. Увс нуурын баруун талаар дөрвөдүүДөрвөд гэдэг нэр нь эртний монголын дээд өвөг Дува Сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрээс үүсэлтэй гэх буюу дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох "дөрвөд" гэсэн үгнээс гарсан гэдэг домогтой.д, зүүн талаар баядууд амьдрах болжээ.
Мөн БНХАУ-ын Хар мөрөн мужийн дөрвөдийн өөртөө засах хошуунд дөрвөд ястан бөөнөөрөө орших бөгөөд эдгээрийг дөрвөдүүд Енисей мөрнөөс Халх гол, Байгаль нуур луу 11-р зуунд нүүдэллэн ирж нутаглаж байгаад баруун тийш нүүх үед тасран үлдсэн гэж үздэг.
17-р зууны үед Ойрадуудыг Манжаас хамгаалахын тулд торгууд, дөрвөд, өөлдүүдээс сайн эрсийг шилж гэр бүлээр нь захлуулан амьдруулснаар одоогийн захчин ястан бий болсон. Өөрөөр хэлбэл захчин ястан нь энэ гурван ястнаас үүссэн.
Дөрвөд гэдэг нэр нь эртний монголын дээд өвөг Дува Сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрээс үүсэлтэй гэх буюу дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох "дөрвөд" гэсэн үгнээс гарсан гэдэг домогтой.
Дөрвөд аймаг XҮ-XҮII зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд багтаж Талас, Эрчисээр нутаглаж байгаад нэгэн хэсэг (Далайдаш ноёны харъяат) ньТоргуудын хойноос Ижил мөрөн уруу нүүж, бусад нь Зүүнгар улсын бүрэлдэхүүнд үлджээ.
Ингээд дотоод хямрал тэмцэлдээний улмаас 1750-аад оны эхээр Дөрвөдийн их ноён Дашдаваа алагдасаны учир түүний Зайсан Саарал албатаа авч Манж чин улсад дагаар орсон байна.
1789 оноос өртөө харуулын алба үзэх болж, Алтай суман харуулд суух болжээ. Хүн ард нь эртнээс нааш тариа тарих хийгээд малын ажлыг хослуулан эрхэлж иржээ. Судалгаанаас үзвэл Дөрвөдийн дотор дараах овог (яс) олонтаа тохиолдож байна.
Үүнд: Чорос тайж, Ноёд тойд, Гардаг цагаан яс, Хойд, Хошууд, Шарад (Шарайд). Захчууд, Борлууд, Булгадар, Тонорууд, Торгууд, Харнууд, Хархойд, Салабур, Хэрүүд, Хяргас Шарнууд, Бүрүд, Бүгэр, Кэрйд, Хасгууд, Баргад, Шар хаших, Бөөгүүд (Бөхнүүд) Тайчууд, Таргад, Яргай, Гөлөгэд, Шаазган Зоод, Зуутраг, Бага тугтан, Их тугтан зэрэг болно.
Үүнээс харахад, эртний Дөрвөн Ойрадын дотор багтаж явсан Барга, Буриадын дотор байдаг шарад (шарайд) цагаанууд, харнууд, шарнууд, бүрүд болон Зүүнгарын улсын үеийн хойд, хошууд болон түрэг угсааны харгис хашах (хасгууд) зэрэг эрт хожуу үүссэн олон янзын яс овог Дөрвөдөд шингэжээ.
Дөрвөдийн овгуудаас ноёлох нь болох цагаан яс буюу цорос омгийн ноёдын уг нь бичгийн сурвалж болон аман домгоор дараах болж буй.
Дөрвөдийн ноёдын элэр балрын уг нь Бу хан, Олиндай Батаа тайш (Удунхай бида тайш) нараас угшил тай Өөлд Хутха Таюу буюу Махмудын удмын Тогоон тайшийн үр. Эсен ноёны (1418-1455) хүү Бор нагал (Бор Аялху)-ын удмын ноён гурван Цэрэн болдог.
Тодруулан хэлбэл, дөрвөдийн ноёдын өвөг Бор нагалын угсааны Далай тайшийн 4-р хүү Омбын 4-р үеийн ая Дөрвөд Далай хан Цэрэн, Далай тайшийн 5-р хүү Дайчин хошуучийн мөн үеийн ая Чин ман Цэрэн уваш буюу Зоригт хан болно.
Дөрвөд ястны овгийн нэрээс зарим нь яс удмын нэр болох авч дөрвөд хошуудын доторх сумдын нэр нь зарим үед тохиолдолд яс овгийн нэртэй давхцан, сүүлийн үед аль нь овгийн, ямар нь засаг захиргааны нэр гэдэг нь ялгахад төвөгтэй болжээ.
Настангуудын яриагаар өмнө дурдсан нэрсийг их төлөв ясны нэр гэх боловч түүнд бас сумдын нэрс оролцжээ.
Жишээлбэл: Дөрвөд Далай ханы хошуунд Бүчлэн, хүрээний захын шаазган, Дураал, Төлгөд-Ка нар, Жиснэр, Шавь нар, Таргад, Цоохор, Орцос, Шавгад, Борогчид зэрэг 12 сум багтаж байсан гэж ба Зоригт ханы хошуунд Зуутраг, Таргад, Их тугтан, Бага тугтан, Чээжиг, Шар хашига, Замба, Яргаа, Хайдаа (Болзон) Хондоо, Хотон отог, Жисээн суман зэрэг 12 сум байсан ажээ. Харин эдгээрийг нарийвчлан судлах нь чухал болно.
Одоо Дөрвөдүүд Увс аймгийн Бөхмөрөн, Түргэн, Сагил, Давст, Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумд (хуучин зоригт ханыхан) болон Улаангом, Ховд, Өлгий хот бусад газруудад оршин сууж байна.
Прошу перевести на русский монгольских коллег.Текст взят из форум.калмыкия.ру трактовка своей истории западномангольскими дербетами юзера Галдан-Бошигт.