Перейти к содержанию

Steppe Man

Пользователи
  • Постов

    10201
  • Зарегистрирован

  • Победитель дней

    38

Сообщения, опубликованные Steppe Man

  1. 10 hours ago, Чурас-алын said:

    https://yandex.ru/images/touch/search?text=кумандинцы рисунок&source=tabbar&pos=7&img_url=https%3A%2F%2Fds05.infourok.ru%2Fuploads%2Fex%2F0175%2F000ad6e4-1ff6664d%2Fhello_html_33312191.jpg&rpt=simage&ts=1626279641426

    Нашел нечто похожее. Может быть это остаток от времен древних кыргыз, что думаете? Или я преувеличиваю? :osman6ue:

     

    Вы чорос?

  2. 3 hours ago, buba-suba said:

    А  По (рекам) Карга и Бургу,  - это я не нашел  

    Это северная Монголия .Селенгинский аймак.

    https://ru.wikipedia.org/wiki/Хараа-Гол 

    Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори  2015 оны 6 дүгээр сард Сэлэнгэ аймгийн томоохон гол мөрөн Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө,  Туул, Хиагт, Буурь гол,  мөрний  хяналт шинжилгээний цэгээс  нийт 16 дээж авч усан дах бохирдуулах бодисын агууламжийг тодорхойлсон. Ус бохирдуулах бодисын агууламжийг Хүснэгт 1-д харууллаа.

    Сэлэнгэ мөрөн:  Сэлэнгэ мөрний усны чанарыг тодорхойлохын тулд хөтөлбөрийн дагуу дээжийг Сэлэнгэ–Зүүнбүрэн, Сэлэнгэ–12 дугаар зөрлөг, Сэлэнгэ-Наушка гэсэн  хяналт шинжилгээний 3 цэгээс авсан бөгөөд  эрдэсжилт 249,5-269,6 мг/л, хүчилтөрөгчийн горим хэвийн ба  гадаргын усны стандарт MNS4586:98 усны чанарын стандарт дах хүлцэх агууламжтай харьцуулахад нитритийн агууламж  Сэлэнгэ–12 дугаар зөрлөгийн голын усанд 1,85 дахин давсан байна.

    Орхон гол: Орхон голын усны чанарыг тодорхойлоход Орхон–Шаамар, Орхон–Сүхбаатар гэсэн хяналтын цэгээс  дээж авч шинжилгээ хийсэн. Орхон голын усны эрдэсжилт 237,5-257,2 мг/л, гадаргын усны стандарт MNS4586:98 усны чанарын стандарт дах хүлцэх агууламжтай харьцуулахад хүчилтөрөгчийн горим хэвийн, нитритын азотын агууламж Орхон–Шаамар хяналтын цэг дээр 2,2 дахин их, аммонийн агууламж 1,08 дахин их, перманганатын исэлдэх чанарын агууламж 1,34 дахин их байсан байна. Бусад бохирдуулах бодисын агууламж хэвийн  байна.

    Хараа гол: Сэлэнгэ аймгийн нутагт дийлэнх хувь нь бүрэлдэн бий болох бөгөөд Орхон голын баруун эргийн томоохон цутгал болно. Хар бэлчир, Сөгнөгөр, Баян гол зэрэг жижиг голууд нь  Хараа голын эхэнд усаа нийлүүлж Мандал Овоогийн булаг, Хүйн голын бэлчирээс Хараа гол хэмээн нэрлэгдэнэ. Хараа голд Буянт, Орголог, Тарина, Дарьт, Шаазгайт, Загдал зэрэг олон жижиг гол цутгана.   Хараа голоос 6 дүгээр сард Хараа–Зүүнхараа дээд, Хараа–Зүүнхараа доод, Хараа–Баруунхараа гэсэн хяналтын 3 цэгээс дээж авч шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүнгээр  усны эрдэсжилт 205,1–313,8 мг/л хооронд ба  гадаргын усны стандарт MNS4586:98 усны чанарын стандарт дах хүлцэх агууламжтай харьцуулахад Хараа-Баруунхараа голын усны дээжинд фосфорын агууламж 1,39 дахин давсан байна.

    Буур гол: Буур гол нь Сүхбаатар сумын хөвөөгөөр урсан өнгөрч Орхон голд цутгадаг. Голын урт 33 км, гүн 1-4 метр. Хавар 4 сараас хайлж урсан намар 10 сарын сүүлчээр хөлддөг. Буурь голын усны эрдэсжилт 690,2 мг/л. Голын усанд хүчилтөрөгчийн горим  алдагсан байсан ба гадаргын усны стандарт MNS4586:98 усны чанарын стандарт дах хүлцэх агууламжтай харьцуулахад перманганатын исэлдэх чанар 1,6 дахин давсан байна.

    Хиагт гол: Хиагт гол ОХУ-ын Хиагт хотын дундуур Кяхта нэртэйгээр урсан  Монголд урсан орж ирдэг цөөхөн голуудын нэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутгаар урсан өнгөрдөг. Хиагт голын ус эрдэсжилт 721,2 мг/л байсан ба бусад үзүүлэлтийг  гадаргын усны стандарт MNS4586:98 усны чанарын стандарт дах хүлцэх агууламжтай харьцуулахад биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 6,7 мг/л байгаа нь хүлцэх агууламжаас 2,23 дахин их, фосфорын агууламж 1,63 дахин их, нитритийн азотын агууламж 45,45 дахин их, аммонийн агууламж 25,8 дахин их,перманганатын исэлдэх чанарын агууламж 1,03 дахин их давсан  байна.

    Ерөө гол:  Хан Хэнтийн нурууны өврөөс эх авах Хонгийн, Шарлуун голын бэлчрээс  эх авч, Орхон голд цутгана. Голын урт нь 320 км. Голын гольдрол эхэндээ чулуу, адагт элс, хайргаас тогтоно. Ерөө голын усны эрдэсжилт 57,4-108,3 мг/л бөгөөд усны орчин  дунджаар 6,95 сул шүлтлэгтэй ба хатуулаг нь 0,65-1,10 мг*экв/л хэлбэлзэн хэт зөөлөн устай.

    Хүдэр гол: Хүдэр голын  усны эрдэсжилт 429,7 мг/л ба хатуулаг 4,26 мг*экв/л тогтвортой хатуулагтай ба гадаргын усны стандарт MNS4586:98 усны чанарын стандарт дах хүлцэх агууламжтай харьцуулахад аммонийн агууламж 3,14 дахин ихсэж бага бохирдол үүссэн байна.

    Бургалтай гол: Баруунбүрэн сумын Бүрэн овоо уулнаас эх авч 100-гаад км урсан Орхонтуул сумын нутагт Туул голд цутгадаг бөгөөд голын ёроол нь чулуу хайргаас бүрдэж гүн нь 2 м орчим байдаг. Голын усны эрдэсжилт нь 325,2 мг/л ба хатуулаг нь 3,04 мг*экв/л тогтвортой хатуулагтай байна. Гадаргын усны стандарт MNS4586:98 усны чанарын стандарт дах хүлцэх агууламжтай харьцуулахад аммонийн агууламж 2,42 дахин их нитритийн агууламж 3,95 дахин ихсэж бага бохирдол үүссэн байна.

×
×
  • Создать...