ЖАКҮН ГУСАЙ МАНЖУСАЙ МОКҮН ХАЛА БЭ ҮКЭРИ ЭЧЭГЭ БИДХЭ- 八旗满洲氏族通譜- НАЙМАН ХОШУУНЫ МАНЖ ОВГУУДЫН БҮРЭН ДАНС
Энэ сурвалж бол Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар бичигдсэн манж үндэстэний их бага 1114 овгийг бүртгэн тэмдэглэсэн томоохон бүтээл юм. Артай, Хонжоу, Фумин тэргүүтэй манж, хятад түшмэд 1735 оноос бичигдэж эхэлээд, 1744 онд бичигдэн дууссан. Нийт удиртгал 1 дэвтэр, үндсэн 80 дэвтэр. Энэ бүтээлд ганц Айсингиоро овгийг бүртгэн бичилгүй орхисон байна.
ДОТООД БҮТЭЦ
Овгийг жагсаахдаа эхэнд нь нөлөө ихтэй хүчирхэг манж овог, дунд орчимд нь хүч багатай манж овог болон монгол гаралтай овог багтаж байснаа, эцэст нь хятад гаралт овгуудыг бүртгэжээ.
Тус сурвалж нь дан ганц овгийн нэрс бичихээс гадна тус овогт харьяалагдаж асан 2240 гаруй алдар нь цуурайтсан хүмүүсийн намтарыг бичсэн. Намтар бичигдээгүй ч нийт 10,000 орчим хүний нэр дурдагдсан юм.
АЧ ХОЛБОГДОЛ
Энэ ном нь хэдийгээр монгол үндэстэнтэй шууд хамааралгүй боловч дээрх манж найман хошууны овгийн данс бүртгэлд манжаас гадна монгол, хятад овогтод цөөнгүй дурдагдаж байдаг нь тус сурвалж бичгийн үнэ цэнийг өгдөг.
ОВГИЙН НЭР ҮҮСЭХ НЬ
Манж-Зүрчид нь 1616 онд шинэ улсаа тунхаглах үед овгуудын шилжилт хөдөлгөөн, өөрчлөлт явагдсан. Чин гүрний дунд үед манж овогт дараах 3 угсаатнаас бүрдэх болсон. 1. Зүрчид гаралтай
2. Монгол гаралтай
3. Хятад гаралтай.
Овгийн нэр авахад үйл явдал, газар усны нэрс, хүний нэр, цол хэргэм нөлөөлжээ. Бас эзлэгдсэн монгол, хятад үндэстэний их бага овгууд олоноор багтаж байлаа.
Бас Гао овогтой хятад түшмэл юмуу бага хатан манж овогтон болох хүсэлтэйгээ мэдэгдвэл Гиа залгаад Гаогиа гэх шинэ овог үүсгэх явдал түгээмэл болжээ. Энэ мэтээр Лигиа, Хонгиа, хуагиа, жангиа гэх мэтээр олон овог үүссэн. Гэхдээ манжийн найман хошуунд багтсан хятад хүн бүр ингэж овгоо хувиргахгүй хуучин шигээ ашиглаж байсан.
СУДЛАГДСАН БАЙДАЛ
НАЙМАН ХОШУУНЫ МАНЖ ОВГУУДЫН БҮРЭН ДАНС гэх энэ сурвалж нь анх манж, хятад хэл бичигээр бичигдсэн нь одоо үе хүртэл өвлөгдөн бүрэн эхээрээ иржээ. 1770-аад онд Тэнгэрийн тэтгэсэний зарлигаар 欽定四庫全书-д хятад ханзаар бичүүлжээ. 2002 онд Япон улсын Токиогийн Их Сургуулийн Төвд, Хятад хэл соёл судлалын танхимаас манж, хятад бичигтэй эхийг өнгөт фото зураг болгож түгээсэн нь сонирхон судлагчидад завшаантай явдал болжээ. ДООР МАНЖ БИЧГИЙН ФОТО ХУУЛБАР ТАТАХ ЛИНКИЙГ НЬ ОРУУЛАВ.
ГАРЧИГ
1-4 дэвтэр: Гувалгиа овог
5-р дэвтэр: Ниохуру овог
6-р дэвтэр: Шумулу овог
7-р дэвтэр: Магиа
8-р дэвтэр: Дон е овог
9-10-р дэвтэр: Хэсэри овог 11-р дэвтэр: Татара овог
12-15-р дэвтэр: Иргэн гиоро овог
16-р дэвтэр: Сусу гиоро
17-р дэвтэр: Силин гиоро
18-р дэвтэр: Тонян гиоро, Аянгиоро, ахагиоро, чалагиоро
19-20-р дэвтэр: Тонгиа
21-р дэвтэр: Намудур
22-24-р дэвтэр: Нара овог
25-27-р дэвтэр: Фука овог
28-р дэвтэр: Ваньяан овог
29-р дэвтэр: Хада, Уяа, Дайгиа
30-р дэвтэр: Ужала
31-р дэвтэр: Жаогиа
32-р дэвтэр: Гороло, Янжа, Билү
33-р дэвтэр: Лигиа, Хуангиа
34-р дэвтэр: Ужаку, Шигэтэр, куяала
35-р дэвтэр: Сакеда
36-р дэвтэр: саймилэ, жинкили, жагуда
37-р дэвтэр: Усу
38-р дэвтэр: Баяр
39-р дэвтэр: Хуйхэ, лубули, нимача, еркүлэ
40-р дэвтэр: Жангиа
41-р дэвтэр: Нингүта, сахарча
42-р дэвтэр: Сонгиа, Итемо, Жасихур, Хушихар
43-р дэвтэр: Шитар, Тайчуур, Шингиа, Мурка
44-р дэвтэр: Феймо, Суогиа, Самаржи, Чигиа
45-р дэвтэр: Гэжирэ, Жэрчи, Суочуолу
46-р дэвтэр: Эжуу, Ниухэрэ, Эжи, Ихуру, Бүрка
47-р дэвтэр: Ирал
48-р дэвтэр: Хурха, Сугиа, Вэнчэхэн, Жэрдэ, Вэнка
49-р дэвтэр: Исүли, Үлү, Жүэчан, Кечили, Барда, Ниша, Тохоло
50-р дэвтэр: Амур, Сурду, Юркулэ, Манжа, Үсэ, Юухуру, Түсэли, Вэнтэхэ, Мэйлэ, Бохэли
51-р дэвтэр: Ниүян, Үргүчин, Жалайр, Вэндү, Монголжин, Алиха, Судули, Китара, Эту, Хонгири
52-р дэвтэр: Моржэли, Сучир, Тумо, Тану, Доулала, Мордилэ, Кардасу, Хэшули, Хуйлуо
53-р дэвтэр: Жили, Урхан, Хэи, Жасули, Байдоу, Лайбу, Бусай, Гану, Усужан, Никили, Эмотуо, Донгиа, Акэжан, Ему, Карала
54-р дэвтэр: Сакэка, Урда, Тугтан, Гуоргиа, Хонэчун, Эртү, Жанжин, Ниэгэли, Янгиа
55-р дэвтэр: Хон э, Сяньдачан, Хэсихэли, Доргон...
56-р дэвтэр: Нижухун, кайян, андала, айхун, хайласу, улинга, түмэн, түбүсү, туоргиа, гэгэ...
57-р дэвтэр: Мэнгэсуо, сака, шимолэ, лиүгиа, гуоржи, угиа, харха, буни, харчин, ханян, үсүри, нигиа, шумали
58-р дэвтэр: жуожин, пейгиа, шумули, дархунга, жунги, мэйрэн,мэнгэлуо, гуолуо, ната, тонсэлэ... ... ... ёоёо яасан урт юм бэ? 66-р дэвтэрт Боржигид (манжаар Боржигин овгийг ингэж бичдэг) овог багтсан явж байна. 67-р дэвтэрт Монголжин, сартуул, горлод, шувуучин, татаар, горлос, хонгирад 68-р дэвтэрт Баяд, үүшин, үжигэд, амунбутаси, уруд, онгуд, урианхай, жалайр
72-80-р дэвтэрт хятад овогууд орсон байна.
https://www.flickr.com/…/asi…/collections/72157693841087965/
https://feedback.facebook.com/groups/151694181909698/permalink/546262812452831/