Халхасские чингизиды произёшли от Гэрсэнз джалайрского хунтайжа.Халхи жили в Хангай хане.
 
	Даян хаан нь 3 хатантай. Сурвалжид бичснээр тэдгээр 3 хатадын нэр нь ондоо байдагч гэсэн адил нэрний салаа утгууд байдаг.
 
	Мандухай сэцэн хатан: 7 хүү, 1 охинтой.
 
	Жимсгэнэ хатан: Уругудын Оручи шигүшийн охин[1]. Зарим түүхэнд Самар тайху, Сүмэр тайху, Самур гэх мэтээр бичдэг нь ондоо дуудлага бололтой. Даян хаанд Гэрболд, Гэрсэнз нарыг төрүүлсэн.
 
	Хүсэй хатан: Ойрадын Хэрээ Хучигарын охин[2]. Даян хаанд Чин тайж, Гэрэ од нарыг төрүүлж өгсөн.
 
	Тэр өөрийн 11 хүүдээ харъяат аймгуудаа хуваарилж олгосон нь бөгөөд отгон хүү Гэрсэнзд Халх түмний 7 хошуу ногдсон нь Халх 7 хошууны эхлэл болжээ. Даян хаан өөрийн 11 хүүдээ дараах аймгуудий хувьдан өгсөн. Үүнд:
 
	Төрболд: Цахар түмний Үзэмчин, Сөнид, Хуучид, Аохан зэрэг отгууд
 
	Улсболд: Залуудаа үхсэн.
 
	Барсболд Сайн Алаг хаан: Ордос түмэн, Түмэд түмэн
 
	Арсболд: Түмдийн долоон отог
 
	Очирболд: Цахарын Хишигтэн отог
 
	Алчболд: Өвөр Халхын 5 отог
 
	Гэрболд: Цахарын Найман (Цахар), Урад отгууд
 
	Арболд (Алиболд?): Хар гэр, Шарай гол
 
	Гэрэ од: Хар Татаар
 
	Чин тайж: Цагаан Татаар
 
	Гэрсэнз жалайрын хунтайж: Ар Халхын аглагийн 13 отог
 
	Төрөлт гүнж: Халх Жаруудын Баасан тавнанд гэргий болон очсон. Зарим сурвалжид түүнийг Гэгээн гүнж хэмээн нэрийддэг.
 
	Тэр Монголыг дахин зохион байгуулалтад оруулж зургаан түмэн болгожээ.
 
	Зүүн түмэн: Халх, Цахар, Урианхай
 
	Баруун түмэн: Ордос, Түмэд, Юншээбүү.
 
	Үүнээс гадна Хасарын угсааныхны мэдлийн Хорчин аймаг
 
	Дөрвөн түмэн Ойрд гэж хуваагдаж байсан.
 
	 
 
	Халхи не пришли из Ордоса.