Ховдинский уйгур.
ЯАСАЙ Мамедийн /1922/. Өнөөгийн БНХАУ-ын Шинжааны Тоеткошитод төрсөн. Ховд аймгийн Буянт сумын харьяат. Ховд аймгийн ХДТ-ын хөгжмийн багш байхдаа Урлагийн гавъяат зүтгэлтэн /1970-11-25. №197/.
Монгол Улсад 1925 онд эцэг, эхийн хамт ирж Ховд хотод өсчээ. 1939 оноос Ховд аймгийн театрчилсан клубт жүжигчнээр орж урлагийн ажлын гараагаа эхэлж, 1943 онд Улаанбаатар хотод клубийн хөгжмийн багшийн гурван сарын дамжаанд сууж нэгдүгээр зэргийн хөгжимчин, 1950-иад оны дунд үеэс хөгжмийн удирдаач болсон байна. Ч.Ойдовын “Далан худалч”-ийн Далай наймаа гэхчилэнгээр нэлээд жүжгийн дүрд тоглож, арваад жүжгийг найруулан тоглуулж, театрынхаа найрал хөгжмийг олон жил чадамгай удирдаж нэрд гарсан уран бүтээлч ажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.
http://aldartnuud.dms.mn/16229.html