ХАРГИС
1. Хэрцгий, балмад, догшин, ширүүн авир зантай - Харгис зандалчдад эх орноо алдахгүй. Д.Сэнгээ. Аюуш тууж., харгис зан (хүн, амьтныг хайрлах, энэрэх сэтгэл байхгүй хатуу ширүүн зан) харгис догшин [хоршоо] (хэрцгий, хайрлах энэрэх сэтгэлгүй) - Тэдний харгис догшныг гайхаж ядна. Д.Нацагдорж. Үзэгдээгүй юм., харгис хатуу [хоршоо] (зан авар хэрцгий, түрэмгий) - Урьдах хаан харгис хатуу гэнэ лээ. Одоо энэ хаан уян зөөлөн гэжээ. Бум- Эрдэнэ., харгис ширүүн [хоршоо] (зан авир догшин), харгис ноёны үгнээс, хэдэр зарааны үс дээр [зүйр цэцэн үг] (харгис ноёны зан авир, зарлиг тушаал хэцүү гэсэн санаа);
2. Хүнлэг бус, хэрцгий: харгис арга хэмжээ (хүнлэг бус арга хэмжээ), харгис үзэл (хэрцгий, шударга бус, хүнлэг бус дэлгэрэнгүй...үзэл бодол), харгис хүчин (харгис үзлийг дэвэргэсэн, түүнийг баримталсан бүлэг хүмүүс), харгис явуулга (хүнлэг бус, хэрцгий, шударга бус мөн хууль бус явуулга).
https://mongoltoli.mn/search.php?ug_id=106586&opt=1&word=ХАРГИС
Монгольско-русский переводчик:
харгис:
безжалостный