Алтай Опубликовано 26 марта, 2008 Поделиться Опубликовано 26 марта, 2008 Скажите, а известно ли: 1) Как давно была организована уртонная служба? 2) Кто автор идеи? 3) Как изначально называлась эта служба? Ссылка на комментарий Поделиться на другие сайты Поделиться
Altai Xangai Опубликовано 26 марта, 2008 Поделиться Опубликовано 26 марта, 2008 Скажите, а известно ли: 1) Как давно была организована уртонная служба? 2) Кто автор идеи? 3) Как изначально называлась эта служба? не знаю никакой "УРТОН", а знаю ӨРТӨӨ и ӨРТӨӨНИЙ АЛБА Ссылка на комментарий Поделиться на другие сайты Поделиться
Алтай Опубликовано 26 марта, 2008 Автор Поделиться Опубликовано 26 марта, 2008 не знаю никакой "УРТОН", а знаю ӨРТӨӨ и ӨРТӨӨНИЙ АЛБА В русском алфавите нет некоторых букв, соответствующих монгольским звукам. Тем не менее, Вы поняли мой вопрос. Ссылка на комментарий Поделиться на другие сайты Поделиться
Altai Xangai Опубликовано 26 марта, 2008 Поделиться Опубликовано 26 марта, 2008 Скажите, а известно ли: 1) Как давно была организована уртонная служба? Хүннү- Тоба-Жужан- XIII century. Эртний нүүдэлчдийн холбоо харилцааны анхдагч хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг зэрэг байжээ. Энэ бүхэн нь түүхийн уртад боловсрон хөгжиж ирсэн байна. Хүннү улсад Оуто ван буюу өртөө ноён хэмээх албан тушаал байсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэжээ. Энэ бол өртөө, улаа хариуцсан өндөр албан тушаалтан байсан нь гарцаагүй. Хүннүгийн вангууд яаралтай бичиг, мэдээлэл, хэл сургийг эзэн хаандаа хүргэхдээ уургын улаа хэрэглэн буухиа элч довтолгодог байв. Ийнхүү Хүннүчүүдээс улбаалсан өртөө улаа дайн дажин, тэмцэл тулаант түүхийн нугачаанд огт тасалдсангүй. Манай эриний IV зууны үед Тоба улсад фучжучтень буюу өртөөчин гэсэн албан тушаалыг хэрэглэж байсан бол түүнээс ялигүй хожуухан манай эриний 523 дугаар онд Жужаны хаан Аньхуань өртөөний морь, үхэр, хонь туулгаж явсан тухай түүхэн баримт бий. Мөн манай тооллын X зууны үед Кидан улсад хааны зарлигаар томилогдсон элчид унаа дайчлах зар бичиг, пайз буюу гэрэгэ тэргүүтнийг олгон зам зуур нь өртөө улаа хэрэглүүлдэг байв. http://origo.mn/index.php?z=/0/0/1733/152/ http://origo.mn/index.php?z=/0/0/1886/152/ http://origo.mn/index.php?z=/0/0/1732/152/ 2) Кто автор идеи? Өгөөдэй хаан Сокровенное сказание монголов § 281. Огодай-хан говорил: «Взойдя на родительский великий престол, вот что совершил я после деяний государя и родителя. 1- Я окончательно покорив Лихудский народ (Гиньское царство) – это во-первых. 2-Во-вторых, я учредил почтовые станции для ускорения передвижения наших послов, а также и для осуществления быстрейшей доставки всего необходимого. 3-В-третьих, я приказал устроить колодцы в безводных землях, чем доставлю народу воду и корма, и, 4-наконец, учредив должности алгинчинов и танмачинов, установил полный покой и благоденствие для всего государства. Итак, я прибавил четыре своих дела к деяниям своего родителя, государя. Но вот и погрешности мои. 1- Будучи возведен на государев родительский великий престол и восприяв на плечи свои все государственное бремя, бываю я одолеваем темным вином. Вот первая моя вина. 2- А вторая вина моя состоит в тех упущениях, которые проистекли от захватов по наущению беспутных женщин, девиц из улуса дяди Отчигина. Непристойно было императору впадать в беззаконные упущения и пороки. 3- Вы спросите затем, что за вина такая извести, как я извел тайно, Дохолху. Да, это было тяжкое преступление погубить Дохолху, который всегда шел впереди всех пред очами своего государя, моего родителя-хана. Кому же теперь предварять всех, указуя путь, на глазах мои? Признаю вину свою в том, что по неразумной мести погубил человека, который пред очами хана-родителя опережал всех в ревностном исполнении Правды-Торе. 4. Наконец, есть и еще вина. Из жадности я все боялся, как бы дикий зверь, который плодится изволением Неба и Земли, как бы этот зверь не перебежал к моим братьям. И вот, чтобы создать для него преграды, я приказывал строить глинобитные стены и выслушивал упреки от братьев. Итак, я прибавил четыре дела к деяниям государя-отца и в четырех же делах погрешил». 3) Как изначально называлась эта служба? “интернэт” Өгөдэй хаанa Ссылка на комментарий Поделиться на другие сайты Поделиться
Алтай Опубликовано 26 марта, 2008 Автор Поделиться Опубликовано 26 марта, 2008 Өгөөдэй хаан Сокровенное сказание монголов Спасибо. Рад был узнать что автором идеи был Угэдэй-хан. А связано ли слово "уртон" и слово "урт" ("длинный")? Ссылка на комментарий Поделиться на другие сайты Поделиться
Peacemaker Опубликовано 25 октября, 2015 Поделиться Опубликовано 25 октября, 2015 Ссылка на комментарий Поделиться на другие сайты Поделиться
Peacemaker Опубликовано 25 октября, 2015 Поделиться Опубликовано 25 октября, 2015 Өртөө Эртний монгол аймгуудын харилцааны хөгжлийн явцад элч хэмээх харилцаа холбооны тусгай албаны хүмүүс бий болжээ. Цагаан хэрмээс хойшхи уудам тал нутаг умардын нүүдэлчдийн уугуул нутаг бөгөөд өмнөд газрын шавар хэрмэнд шавааралдан суух Нанхиадууд нүүдэлчдийг нум сумтны улс хэмээн нэрийднэ. Хүннүгийн хаан өмнө зүгийн улс аймгийнхны зүрхийг чичрүүлж зоригийг мохоосоор иржээ. Хүннү нар өөрийн нутгийг хөндлөн гулд хэрсэн үүргийн улаа, буухиа элчтэй байсан нь мэдээ, захидал яаралтай дамжуулах нөхцөлийг бүрдүүлж байв. Үүнийхээ ачаар Хүннүгийн хаан алс хязгаар нутаг, атаатан дайсныхаа талаарх мэдээллийг цаг алдалгүй авч дайснаасаа өрсөн довтолж чаддаг байжээ. Хүннү нарын өртөө улаанаас улбаалан манай эрины IV зуунд Тоба улс Фужутен буюу өртөөчин хэмээх албыг буй болгож 523 онд Жужаны хан Аньхуань өртөөний морь, үхэр, хонь, туулгаж байсан мэдээ байдаг. Х зуунд Кидан улсад хааны зарлигаар томилогдсон элч нарт унаа дайчлах бичиг шийтгэн олгож байжээ. Эзэнт гүрэн хүчирхэгжихийн хирээр гадаад дотоод харилцаа, худалдаа наймаа өргөжин тэлж, нааш цааш бичиг захидал илгээх, хэл хүргэх гээд элчийн үүрэг ихэссэн тул Өгөөдэй хаан 1235 онд өртөөний албыг өргөтгөн шинэчилж, нийслэл Хархорумаас баруун зүг Цагаадайн улсаар дайруулан Батын Алтан ордоны улс хүртэл, зүүн урагш Бээжинг өнгөртөл олон суурь өртөө байгуулжээ. Бусад хан хөвгүүд бүрээс нэг нэг төлөөлөгч ирүүлэн нийт улс орон даяар томилж явуулан газар хэмжүүлж өртөөг байгуулах газруудыг тогтоолгож байжээ. Тухайн үед Персээс өртөөгөөр гарсан элч долоо хоногийн дотор Хархорумд ирдэг байсан гэнэ. Чухам тэр үед л “гэрэгэ”-н үүрэг маш их байсан бөгөөд алтан, мөнгөн, модон, төмөр гэрэгэ гэж байжээ. Гэрэгэ-ийн нүүрэн ба ар талыг янз бүрийн хээ хуараар чимэглэж дээд хэсэгт нь дугуй сэнж гарган доод талд нь монгол үсгээр “Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг, Түргэн”, “Мөхөс өөрийн бие явсан адил зохисыг үзэн шийтгэсүгэй”, “Мөнх тэнгэрийн хүчин доор хэн эс биширвээс алагдахуй” гэх мэт бичээстэй байжээ. Монгол бичгээр “гэрэгэ” гэж бичдэг бөгөөд үндсэн санаа нь “гэрчилэх” гэсэн утгатай болов уу гэж эрдэмтэд үздэг. 1235 онд Өгөдэй хааны зарлигаар морин өртөөний алба бий болсон. 14-16 зуунд Монголын их гүрний үед байгуулсан өртөө зам татан буугдаж уургын улаагаар харилцах болсон байна. Манж чин улс 1691 онд халх монголыг эрхэндээ оруулмагц халхад ноёрхолоо бэхжүүлэх ба баруун монголыг байлдан эзлэх зорилгод ашиглахаар цэрэгжүүлсэн буухиа өртөөг гол чиглэлүүдэд 140 гаруйг байгуулж байжээ. 18 зууны дунд үед дээрх буухиа өртөөний 140 гаруй суурьт 1700 гаруй өрх үйлчилж байсны дээр цагдаа, хавсрага 700 гаруй өрхийг нэмбэл 2500 шахам өрх өртөөний алба хашиж байжээ. 1720-иод оноос аймгийн чуулган дарга, туслах жанжны зэрэг алба залгуулахаар “Суман өртөө” түүнээс салбарлан хошуу, шавь тамгын газрын алба залгуулах дамжлага буюу “Навч” өртөө зэрэг орон нутгийн хэдэн зуун өртөөг байгуулжээ. Ийнхүү олон замын өртөөний албыг залгуулах үүрэг нь ард түмэнд хүндээр тусч байжээ. Монголын ард түмнээс Манж чин улсад нийлүүлж байсан 27 төрлийн хүнд хүчир албаны дотроос хамгийн хүнд нь өртөөний алба юм. Зөвхөн Сайр ус, Их хүрээ, Хиагт, Ховд, Улиастай зэргийг дайруулан байгуулсан 120 суурь буухиа өртөөний хэрэгцээнд жил бүр 47 мянган тэмээ, 250 мянган адуу, 55 мянган хонь зэрэг хагас сая толгой мал хэрэглэж байсан гэсэн тоо баримт байдаг байна. Өртөөний алба нэмэгдэх буюу зарим өрх залгуулж чадаргүй болоход хавсрага хэмээх өртөө нэмэх ба өртөөний суурь хүчийг сэлбүүлэхэд ард олныг дайчилдаг байжээ. Ард өрхүүд өртөө харуулын албыг гүйцэтгэхээр хошуу нутгаасаа хэдэн зуу мянган км алслан нүүж очоод заримдаа буцаж чадалгүй тэндээ үлдэх явдал ч гардаг байжээ. 1800 оны үеэс Богд хаант улсын засгийн газрын дотоод яамнаас өртөөний хэргийг удирдах болж дүрэм журмыг өөрчилсөн ч байдал дээрдээгүй байна. Хэдий ийм ч морин өртөө нь хувьсгалын өмнөх монголын харилцаа холбоо, шуудан зорчигчид тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэж байсан цорын ганц зохион байгуулалттай тээврийн харилцаа байсан юм. АРВАН НАЙМЫН БОГД УУЛДорноговь аймгийн Мандах сумын нутагт байдаг. Манжийн үед манжийн элч төлөөлөгч нар албан бичгийг яаралтай нэвтрүүлэн зохих газарт нь хүргэх зориулалттай цэрэгжүүлсэн морин өртөөг Манжууд XYIII зууны эхэн үед байгуулж мөн зууны сүүлчээр дуусгасан ажээ. Энэ өртөө нь Бээжингээс Өвөр Монгол, Ар Монгол, Баруун хязгаар зэрэг Монголчууд нутагладаг байсан гол зангилаа газруудтай холбогддог байсан байна. Энэ өртөөг “буухиа өртөө” гэж нэрлэдэг байжээ. Өртөөний Бээжингээс Улиастай хүрэх замд 72 суурь байсны 8 суурийг хятадууд, дараачийн 8 суурийг Цахарууд залгуулдаг байжээ. Залгуулаад Харчины 36 өртөө эхэлдэг байв. Энэ 36 өртөөний 18 дахь өртөө нь Арван наймын Богд уулын хавьд байжээ. Энэ уул нь далайн төвшнөөс дээш 1300 метр өргөгдсөн уул бөгөөд хайрханы орой сэтэрхий мэт харагддаг. Үүнтэй холбоотой домог нь Их эзэн Чингис хаан Хатанбулаг сумын Эргэлийн зоон дээрээс харваж сэтэлсэн гэх бөгөөд тэр сэтэрсэн орой нь энэ уулын ард тогтсон гэдэг. Нутгийн хүмүүс дэргэд нь нэрийг нь хэлэхийг цээрлэдэг Товх хэмээх уул ажээ. Цааш цацагдсан шороо нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байх Тоодог, Тогоруут гэдэг газрууд гэнэ. Арван наймын Богд ууланд аргаль, янгир, түүний орчинд хулан, хар сүүлт зэрэг ховор хөхтөн, үнэг, хярс, чоно зэрэг бусад агнуурын амьтад бий. Были 72 уртонов из Пекина до Улиастай. первые 8 уртоны-китайские,дальше чахарские 8 уртонов ,потом 36 уртоны харчинские до Улиастая. Ссылка на комментарий Поделиться на другие сайты Поделиться